Нэг хэвлэгчээс эхэлсэн аялал.
Өмнө нь их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө шаарддаг байсан төслүүдийг гарын доорх нөөц боломжоор хэрэгжүүлэх үүд нээгдсэн. Энэ боломжид урамшин бид өөрт байсан ганц 3D хэвлэгчээ ашиглаж, хиймэл оюунаар шатар тоглодог робот бүтээх төслөө эхлүүлсэн юм.
Хоббигоо хөгжүүлэх явцад хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцах, зохион бүтээх хүсэлтэй залуусыг дэмжих зорилгоор InnoLab-ийг үүсгэн байгууллаа.